
JCI Монгол байгууллага. Бид дэлхийн 120 гаруй орны 200 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн тэргүүлэгч залуусынолон улсын байгууллагын Монгол дахь салбар. Монголын хагас мянга илүү бизнес эрхлэгч, нийгмийн идэвхитэй, салбар салбартаа тэргүүлэгч залуус JCI Монгол байгууллагын гишүүд билээ. Тэртээ 21 жилийн өмнө Монгол Улсад салбараа нээсэн JCI буюу Junior Chamber International (Дэлхийн залуу үе тэнхим) байгууллага нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгогч, түүнийг манлайлагч залуусыг төлөвшүүлэх зорилготой байгууллага юм.
Бид 2013 онд нийгэмдээ “Эерэг өөрчлөлтөд манайлъя” (Lead to positive change) уриан дор хийх ажлынхаа зорилго, зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн 2013 онд манай байгууллагын үзэл санааг дэмжигч, эерэг өөрчлөлтөд эрмэлзэгч мянга мянган залуусыг манай байгууллага хүндэтгэл дүүрэн урьж байна.
Дэлхий дахины эдийн засгийн хүчирхэг дэвжээнээ Монгол Улс байгалийн баялагаараа гайхагдан өндийж байна. Харин энэ баялагийг ард түмнийхээ аз жаргал, хөгжил дэвшлийн тулгуур болгох бодит эрдэм нь монгол хүн бүрийн тархи зүрхэнд бий гэдэгт бид итгэдэг. Тэр тусмаа Монгол залуу хүн бүрийн бодол сэтгэл, зорилго тэмүүлэлд эх орноо улам гэгээлэг болгох гайхамшигт чадвар бий гэдэгт бид бат итгэдэг.
Байгаагаасаа илүү байж чаддаг, энгийн биш энтэй амьдардаг, хүсэл мөрөөдөл дүүрэн Монголын залуус Монгол бахархлыг хамтдаа бүтээж эх орныхоо идэвхитэй иргэн нь байж эерэг өөрчлөлтөд манлайлагч нь байх болтугай!
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН ЦЭРЭНДАВААГИЙН
2013 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БААТАРБИЛЭГ