Хашааны газрын эрхийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.27-нд нийтлэгдсэн

Хашааны газрын эрхийн бүртгэл эхэллээ

Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл хэрэгжиж эхлээд байна. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Мянганы сорилтын гэрээний дагуу уг Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд нийт 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээс 15,9 сая орчмыг нь уг төсөлд зарцуулах ажээ. Төслийн гол зорилго нь иргэдэд хашааны газраа өмчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд нь дэмжлэг үзүлэхэд чиглэж байгаа юм байна.

Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг 2012-2013 онд бүсийн найман тулгуур төвд хэрэгжүүлэхээр болжээ. Төв, Ховд, Дархан-Уул, Орхон, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймгуудыг бүсийн найман тулгуур төвөөр нэрлэсэн байна .

Энэ төслийн хүрээнд иргэний сайн дурын хүсэлтэд үндэслэн шинээр өмчлүүлэх хашааны газар, кадастрын зурагтай боловч өмчилж бүртгүүлээгүй байгаа хашааны газар, газар өмчлөх захирамж, шийдвэр нь гарсан ч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж газар өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байгаа хашааны газрыг хамруулах ажээ.

                        Д.ОЮУН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж