Азийн хатан хаан хүү тэвэрнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Азийн хатан хаан хүү тэвэрнэ

Эко Даваагийн экс найз бүсгүй, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл топ моделийн тэнгэргүй загвар өмсөгч гэгддэг. Жилийн жилд “Гоёл”наадамд ирж оролцдог боловч Ц.Мянганбаярын амрагууд эсвээс Шилмэл загварын ордонд олон жил ажилласан моделиудын тоосонд дарагдаад өнгөрдөг жамтай. Тэгвэл энэ жилийн Гоёлыг тэрээр хөл хүнд угтаж байна. Өдгөө 5 сартай, хүү тээж буй тэрээр Эко Даваагаас авахуулаад экс ерөнхий сайд С.Баяртай хүртэл нэр холбогдсон дуулиант он жилүүдийнхээ дараа жил гаруйн өмнөөс “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахтай хайрын романс хэлхэж, хорвоогоор нэг аялах болсон. Өөрөөсөө 6 эгч Азийн хатан хаанд Б.Бадрах ч нэлээдгүй хөл алдаж гүйснийх хосууд хамтын амьдралдаа сэтгэл шулуудаж, анхны хүүхдээ тэврэх гээд тэсэн ядан хүлээж байна. Он гараад гучин нас хүрэх Г.Оюунгэрэлийн анхны хүүхэд нь хүү бөгөөд өвлийн утаа униарыг Солонгост өнгөрүүлэхээр зэхэж байгаа ч Гоёл наадам хүртэл эндээ байх аж.

Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж