Хуульчдын зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Хуульчдын зөвлөгөөн болно

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагынхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус байгууллагаас энэ сарын 8-нд “Тусгаар тогтнолын ордонд “Хуульчдын зөвлөгөөн” зарлан хийхээр болжээ.  Уг зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцох юм байна. Түүнчлэн энэ сарын 10-нд тус байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд “Хуульчдын онол, практикийн бага хурал”-ыг зарлаж буйгаа дуулгасан юм. Тэд хууль зүйн байгууллагад шинэчлэл хэрэгтэй байгааг онцлон хэлээд, уг бага хуралд “Иргэдийн шударга шүүх” ТББ-д хандсан иргэд, , хууль санаачлагчид буюу УИХ-ын гишүүд, хуулийн чиглэлийн их, дээд сургуулийн багш, оюутны төлөөлөл, хуульчид, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл гээд 200 гаруй хүнд хүний эрхийн асуудлаар нээлттэй ярилцахаар урилга илгээжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж