Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Монгол Улсын ирээдүйн хөгжилд чамгүй том орон зай эзлэх нь яах аргагүй Өмнөговь аймаг. Энэ аймгийн Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жилд Б.Бадраа ажилласан. Түүнийг ажилласан хугацаанд Өмнөговь чамгүй сайн хөгжсөн гэдэг юм билээ. Аймгийн төв Даланзадгад хот, Ханбогд, Цогтцэций сум гээд хэн ч харсан хөгжлөөрөө түүчээлэх болсон. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй. Гэхдээ томоохон уул уурхайн төслүүдийн дийлэнх нь өмнийн говьд бий. Тийм ч учраас энэ аймаг нэг талаасаа маш өндөр хөгжих боломжтой. Нөгөөтэйгүүр хэрвээ буруу менежмент, буруу ашиглалт явагдвал байгаль орчин сүйдэж, баяжих нь битгий хэл юм болно. Тэгэхээр хөгжлийг түүчээлэх аймгийн удирдлагад зөв хүнээ сонгох ёстой биз ээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид уржигдар хуралдаад, аймгийн Засаг даргаар Б.Бадрааг улируулан сонгох тогтоол гаргаж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлжээ. Ерөнхий сайд ч шинэ Засаг даргыг батламжилсан байна. Ингэснээр Б.Бадраад Өмнөговь аймгийн хөгжлийн төлөө дахин дөрвөн жил ажиллах боломж нээгдлээ. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд ердөө гуравхан аймагт засагласны нэг нь Өмнөговь. Гэхдээ тэдний засаг барьсан аймгууд өнөөдөр орон нутаг хөгжиж болдгийн тод жишээ болсон. Өмнөговь ч бас ялгаагүй, үлгэр жишээ аймгуудын нэг болсон. Тийм ч учраас өмнөговьчууд ардчилалд дахин итгэл хүлээлгэсэн биз. Харин Б.Бадраа даргад ард түмний итгэлийг алдахгүйгээр дахин дөрвөн жил сайн ажиллах “хүндхэн” үүрэг ногдлоо. Тэр дахин өмнийн говийн удирдагч болов.

Л.ЭНХДЭЛГЭР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж