УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна

Өнөөдөр өглөө 10.00 цагт эхлэхээр товлоод байсан УИХ-ын чуулганы
хуралдааныг ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар 15.00 цаг хүртэл хойшлуулсан
билээ.

Гэтэл 15.00 цаг хэдийнэ өнгөрсөн ч одоо хэр нь эхлээгүй байна. Одоогоор чуулганы танхимд АН-ын цөөн тооны гишүүд цуглаад байна. Хэдэн хормын өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг чуулганы танхимд ирж, байр сууриа илэрхийлээд гарлаа. Үдээс өмнө тус эвслийн зүгээс УИХ-ын чуулганаас завсарлага авах тухай яриа гарч байсан ч  “Бүлгийн гишүүдийн хувьд ямар саналтай байгааг мэдэхгүй байна. Гишүүд өөрсдийн хүсэл сонирхлоороо чуулганд суух байх. Бүлгийн зүгээс завсарлага авахгүй” хэмээн "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг чуулганы танхимд мэдэгдэв.

МАН-ын гишүүд одоогоор чуулганы танхимд орж ирээгүй байна.

Харин УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс гишүүдийг танхимд орж ирж, чуулганы хуралдаандаа оролцохыг хүслээ. 

Ш.ЧИМЭГ

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж