
Өнгөрсөн жилийн туршид Японы цахилгаан бараа үйлдвэрлэгчид Солонгосын Самсунг корпорацитай ширүүн өрсөлдөөнтэй байснаас Осакагийн компани 39.000 орчим ажилчнаа буюу ажилчдынхаа 11 хувийг цомхотгожээ. “Chiba-Gin Asset Management Co”-ын ерөнхий менежер Ёошихиро Окумура “ Их хэмжээний хохирол амссан тэдэнд ажилчдаа халахаас өөр сонголт байгаагүй бөгөөд цомхотголын талаар дахин яригдаад байгаа” гэжээ.Өмнө тулгараад байгаа өөр нэг чухал асуудал нь цаашид бизнесээ хэвийн үргэлжлүүлэх, хөрөнгө оруулагчдын нүдэнд шинэчлэл үр дүнгээ өгч байгааг харуулах явдал аж.