“Eagle News” телевиз шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

“Eagle News” телевиз шалгарчээ

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багануур дүүргийн Тамгын газар, ”Гэрэлтүүлэг чимэглэл”, “Соён Дрийм” компаниуд хамтран “Гэрэлтэй хот-Гэгээтэй амьдрал” ажил хэргийн уулзалтыг “PUMA” зочид буудалд өчигдөр зохион байгуулсан байна. Энэ үеэр уулзалтад оролцсон дүүргүүд нутаг дэвсгэрийнхээ  гэрэлтүүлгийн талаар  тус бүр товч танилцуулга хийжээ.

Сүхбаатар дүүрэг Баруун дөрвөн замаас ЗЦГ, хойшоо Хандгайт хүртэлх газар нутгийг гэрэлтүүлэх учиртай. Барилгажсан бүс буюу хотын төвийн хувьд гэрэлтүүлэг боломжийн. Харин гэр хорооллыг гэрэлтүүлэх ажлыг хоёр жилийн өмнөөс илүүтэй анхаарах болжээ. Дүүргийн нутаг дэвсгэр дэх  гэр хороололд 1920 гэрэлтүүлэг байрлуулсан байна. Гэрэлтүүлгийг хэвийн ажлуулах үүднээс хороодын хэсгийн дарга нартай хамтран ажиллаж, тэднээс мэдээлэл авдаг болсноор ашиглалт сайжирсан байна.

Уулзалтын хүрээнд хэд хэдэн номинациар шилдгүүдийг шалгаруулж, Улаанбаатар хотын ерөнхий менежер Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат өргөмжлөл, мөнгөн урамшуулал гардуулжээ. “Хотын хамгийн гэрэл ашиглагч байгууллага”-аар “Соён Дрийм” компани шалгарсан бол “Орчны гэрэлтүүлэгт ээлтэй байгууллага”-аар ХААИС шалгарав. Хотын гэрэлтүүлгийн талаар нийтлэл, нэвтрүүлэгтээ  бодит байдлыг тусгадаг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Ийгл Ньюс” ТВ, “Өглөөний сонин” шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгийн урамшуулал хүртжээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж