
ДДэшТВ-ийн хиймэл дагуулын сүлжээгээр МҮОНТ болон арилжааны 17 телевизийг ОРОН ДАЯАР саадгүй шууд дамжуулж байгаа ба эдгээр 17 телевизэд ТВ5 болон ТВ9 телевизүүд багтаж байгаа юм. Манай компанийн зүгээс эдгээр хоёр телевизийн ОРОН ДАЯАР дамжуулахгүй байгаа гэсэн худал мэдээг няцааж байна. Засгийн Газрын тогтоолд заасан арилжааны 5 телевизийг өнөөг хүртэл саадгүй дамжуулж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Одоогийн байдлаар манай 170,000 гаруй тавган антентай хэрэглэгч МҮОНТ болон Арилжааны 17 сувгийг хүлээн авч үзэж байна.
Телевизийн хиймэл дагуулаар дахин дамжуулах үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс техникийн өргөтгөл, шинэчлэл хийж байгаатай холбогдуулан дээрх зарим телевизүүдийн сувгийн байрлалд өөрчлөлт оруулсан ба энэ нь тухайн телевизийн нэвтрүүлгийг дамжуулахгүй байгаа тухай асуудал биш юм.
Манай компани нь зөвхөн хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийх үйл ажиллагааг хариуцан явуулдаг бөгөөд аймгийн төв болон сум суурин газруудад агаараар телевизийн нэвтрүүлгийн дахин дамжуулах үйл ажиллагааг бид хариуцдаггүй болно.