Америкийн дуу, хөгжмийн ертөнцийн хамгийн шилдгүүдийг тодруулдаг “American Music Awards” /AMA/ ирэх арваннэгдүгээр сарын 18-нд зохион байгуулагдах болсныг албаныхан өчигдөр мэдээлжээ. Дуу, хөгжмийн бүх төрлөөр Америкийн шилдгүүдийг тодруулдаг энэ удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчид тодорч эхэлснийг наадмын зохион байгуулагчид зарласан байна. Тухайлбал, энэ жилийн AMA-д каунтри урсгалын “Шилдгийн шилдэг” эрэгтэй дуучны номинацид дуучин Луйк Брайн, “Шилдгийн шилдэг” эмэгтэй дуучны төрөлд дуучин Керри Андервуд нар нэр дэвшсэн байна. Нэрт дуучин Брайны хувьд хамгийн сүүлд гаргасан цомгоороо ийнхүү шилдгүүдийн эгнээнд багтсан байна. AMA-ийн “шилдгийн шилдэг” шагналыг өмнөх жилүүдэд Жейсон Алдеан, Лэди Анебилиум, Тейлор Свипт нарын нэртэй уран бүтээлчид хүртэж байжээ. Түүнчлэн AMA-д нэр дэвшигчдийг интернэтээр хамгийн их санал авсан байдлыг нь харгалзан нэр дэвшүүлж байгаа гэнэ.
Э.АНХТУЯА