А.Жолигийн өвчин эцсийн шатандаа оржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

А.Жолигийн өвчин эцсийн шатандаа оржээ

Холливудын од Анжелина Жоли үхэл таригч C гепатитаар өвчилж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон тухай  “National Enquirer” сэтгүүл мэдээлжээ. Тус сэтгүүл жүжигчин бүсгүйн цонхигор царайтай  зургийг нийтэлж, түүнийг хүнд өвчнөөс болж сүүлийн хэдэн жилийн дотор яс арьс болтлоо турсан тухай бичсэн байна. Элэг нь хүндээр өвчилсөн Анжелина Жоли саяхан ухаан алдаж унасан аж. 

Хэрэв цуу яриа үнэн бол Анжелина Жоли саяхан Сирийн дүрвэгчидтэй уулзахаар Анкарад очихдоо тэндхийн элэгний хамгийн шилдэг эмчийг зорьж очин уулзсан гэнэ. “National Enquirer” сэтгүүлд бичсэнээр Анжелина Жоли элэгний өвчнөөр олон жил шаналж байгаа боловч сүүлийн үед өвчин нь даамжирч эцсийн шатандаа орж байгаа бололтой. Холливудын жүжигчин Брэд Питтэй энэ оны эцсээр хуримлахаар төлөвлөж байсан Анжелина Жоли хуримаа хойшлуулсан нь үүнтэй холбоотой гэнэ. Хамтдаа зургаан хүүхэд өсгөж буй жүжигчин Брэд Питт хүүхдүүдийнхээ ээжийн төлөө юу ч хийхээс буцахгүй боловч Анжелина Жолигийн хэнэггүй зан эрүүл мэнд нь доройтоход нөлөөлсөн аж. Тэдний хэн нь ч өвчин нь хүндэрсэн тухай ам нээгээгүй боловч өвчин нь эцсийн шатандаа орсон нь ийнхүү хуримаа хойшлуулахад хүргэсэн бололтой гэж “National Enquirer”-т бичжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж