Аянга бууснаас болж түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Аянга бууснаас болж түймэр гарчээ

Өчигдөр орой 17 цагын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р багийн нутагт түймэр гарчээ. Түймрийн шалтгаан нь аянга буусанаас болсон бөгөөд нилээд хэмжээний газар нутгийг хамарсан байна. Аймгийн төвөөс ОБХ-ийн 22 албан хаагчид болон тухайн үед түймрийн бүсийн ойролцоо ажиллаж байсан хадлангийн бригадийн иргэд түймэр унтраахад оролцжээ. Түймрийг 21 цагийн орчим бүрэн унтраасан байна. Одоогоор түймэрт хамарсан талбайн хэмжээг тогтоогоогүй байгаа аж.

                                                                                                                                          Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж