Этиопийн Ерөнхий сайд таалал төгсчээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Дэлхий Бүс нутаг 2012-08-21Этиопийн Засгийн газраас Ерөнхий сайд Мелес Зенауиг таалал төгссөн тухай өнөөдөр мэдээллээ. Ерөнхий сайд Мелес Зенауин биеийн байдал сайжирч байгаа хэмээж байсан ч тэрбээр өнгөрсөн шөнө шөнө амьсгал хураасан байна. Ерөнхий сайд Мелес Зенауи хамгийн сүүлд өнгөрөгч зургадугаар сард Мексикт болсон “G 20”-н чуулга уулзалтад оролцсон бөгөөд үүнээс хойш бие нь муудан эмнэлэгт хэвтсэн байна. Үүнээс хойш тэрбээр олны өмнө гарч ирээгүй, өнгөрсөн хугацаанд түүний өвчний талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй билээ. Ерөнхий сайд Мелес Зенауи 1991 онд дарангуйлагч агсан Менгисту Хайле Мариамиг төрийн эрхээс буулгахын төлөөх бослогыг толгойлон оролцож байсан бөгөөд үүний дараа Этиопийн Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр 1991 оноос 1995 оны хооронд Этиопийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан ба 1995 оноос Этиопийн Ерөнхий сайдын албыг хашиж эхэлжээ.Б.АНХТУЯАХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл