ЖДҮ-ийн хөгжлийн дэд хороо байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн хөгжлийн дэд хороо байгуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо байгуулах шийдвэр гаргалаа. Ингэхдээ тус дэд хорооны даргыг хараахан нэр дэвшүүлсэнгүй. Учир нь эхэлж гишүүдийг нэр дэвшүүлэн баталсны дараа даргыг сонгох юм байна. Харин Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороонд УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Ганхуяг, н.Ганбат, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Тэрбишдагва, С.Болорчулуун нарыг харьяалалд нь багтаахаар болж шийдвэрлэсэн юм. Дээрх гишүүдийг тус дэд хороонд харьяалуулах саналыг намын бүлгүүдээс санал болголоо. Харин тэднийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороонд харьяалуулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан, холбогдох хороонд оруулж хэлэлцүүлэн гишүүд дотроос дэд хорооны даргыг томилох санал гаргах юм байна.

  Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж