Булганд хог ялгах цех байгуулах тендер зарлажээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлШ. Адъяамаа Нийгэм Мэдээ 2012-08-08Булган сумын Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгасны дагуу аймгийн төв буюу Булган хотын хогийг багасгах, оршин амьдардаг ард иргэдийн эрүүл ахуйн аюулгүй, цэвэр очин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж байна. Энэхүү ажлаа чанаржуулан өргөтгөхийн зэрэгцээ мэргэжлийн байгууллагын удирдлага, арга зүйн дэмжлэгээр төвлөрсөн цэгт хог ангилан ялгах цех байгуулах ажлыг зохион байгуулах зорилт тавьжээ. Энэ дагуу аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас хог ангилан ялгах цех байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байна. Тендерийн материалыг наймдугаар сарын 24-ний өдрийн 11 цаг хүртэл хүлээн авч нээлтэд өрсөлдөгчдийг байлцуулан мөн өдрийн 12 цагт шалгаруулахаар бэлтгэж байна.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Шинээр томилогдсон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ажилдаа орлоо6 цагийн өмнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа2025-06-04