Фэйсбүүкийн загвартай нүдний тень гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкийн загвартай нүдний тень гаргалаа

Фэйсбүүкийн лого хувцсан дээр, ханан дээр, дэвтэр дээрээ гээд хаа сайгүй байх болсон ба саяхан гоо сайхны бүтээгдэхүүн дээр гаржээ.

Гоо сайхны бараа үйлдвэрлэгч Yves St Laurent фэйсбүүкийн фэнүүдэд зориулан нүдний тень гаргажээ.

Энэхүү тенийн гэр нь фэйсбүүкийн үндсэн өнгө буюу цэнхэр өнгөтэй ба "Devoted to fans" буюу "фэнүүддээ зориулав" гэсэн бичигтэй аж.

Мөн уг тень нь дотроо 4 өнгийн будаг, 2 хэрэгсэл /double-pronged mini-applicators/ болон тольтой аж.

Энэхүү бүтээгдэхүүн нь ердөө 2000 орчим ширхэг үйлдвэрлэгдсэн ба 39 еврогийн үнэтэй зарагдаж байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж