Цацрагийн хэмжилтийн багажийг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Цацрагийн хэмжилтийн багажийг хүлээлгэн өглөө

АНУ-ын Эрчим хүчний яамнаас эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгоход ашиглагдах орчин үеийн 15 нэр төрлийн 35 цацрагийн хэмжилтийн багажийг дагалдах хэрэгслийн хамт Цөмийн энергийн газарт үнэ төлбөргүй өгсөн байна.

Дээрхи багажуудаас эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажилд оролцох ТЕГ, ОБЕГ, ОБЕГ-ын Аврах тусгай анги, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цацрагийн хэмжилтийн  багажийг дагалдах хэрэгслийн хамт ЦЭГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав энэ сарын 06-ны өдөр хүлээлгэн өгчээ.

Уулзалтанд ирсэн төлөөлөгчид орчин үеийн цацраг хэмжих багажтай болсонд талархаж буйгаа илэрхийлээд Дэлхийн нийтийн аюул заналыг бууруулах санаачлагын хүрээнд эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажилд гар бие оролцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. Дашрамд дуулгахад Гамма, бета , нейтрон, альфа цацрагийн үүсгүүрийг илрүүлэх, түүний цацрагийн тун, тунгийн чадлыг тодорхойлох зориулалттай багажууд юм байна.

Б.МАНЛАЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж