Сонгуулийн өдөр бүх нийтээр амарна

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өдөр бүх нийтээр амарна

УИХ-ын сонгуулийн өдөр бүх нийтээр амарна гэж Сонгуулийн тухай хуульд
заасан байгаа. Тиймээс томоохон худалдааны төв болон захууд пүрэв гаригт
буюу зургадугаар сарын 28-нд амрах юм байна. Мөн сонгуулийн өдөр архи,
согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсний дагуу архи, согтууруулах ундааг
худалдаалах, үйлчлэхийг хязгаарлах юм байна. Энэ талаар нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс
тодруулахад “Энэ талаарх шийдвэр гараагүй байна. Гэхдээ согтууруулах
ундаагаар үйлчлэхгүй гэсэн учраас хязгаарлалтыг яаж, ямар байдлаар
хийхээ хараахан шийдээгүй байна. Маргааш тодорхой болно” гэлээ.

Сонгуульд идэвхтэй оролцох боломжийг нь бүрдүүлж, иргэн бүрт сонгох
эрхийг нээж өгч, сонгуулийн санал авах өдөр ажлын өдөр таарч байгаа тул
бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж