2012 оны олимпийн тоглолт үзэх тасалбарыг нууцаар борлуулж байж болзошгүй гэсэн мэдээллийг албан ёсоор шалгаж эхэлжээ. Уг мэдээллийг “The Sunday Times” сонин анх мэдээлж байсан юм. Тэгвэл тус сонины мэдээлэл үнэний ортой байсан учраас олон улсын олимпийн хороо шалгалт хийж байгаа аж. Тус сонины ажилтнууд өөрсдийгөө Ойрхи Дорнодын бүс нутгийн хүмүүс болгон жүжиглэж, нэлээд орны үндэсний олимпийн хорооныхонтой холбоо тогтоожээ. Үүнийхээ хүчинд тэд дор хаяж 54 орны спортын байгууллагын ажилтнуудтай ярьж, хуурамч тасалбар олж авахаар тохиролцсон байна. Тэгэхдээ тасалбарын үнийг 10 дахин нэмэхээр ярилцсан аж. Энэ мэдээллээс өмнө Украины Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Геращенко яг ийм хэрэгт холбогдож огцорсон билээ. Тэрээр 100 гаруй тасалбарыг нэлээд хэдэн мянган фунтээр зарах гэж байсныг ВВС-гийн сэтгүүлчид илчилсэн юм. Дашрамд сонирхуулахад, Олимпийг зохион байгуулагчид уг тоглолтод оролцогч орнуудын үндэсний олимпийн хороодоор дамжуулан нэг сая гаруй тасалбар борлуулж буй юм.
“СПОРТЫН ШУУДАН” сонин