Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ буужээ

Одоогоос сарын өмнө “Хүчит шонхор” захад Алтан тариа дээд гурил 25 килограмм нь 16000 төгрөг байсан. Харин өнөөдөр 12500, Алтан  тариа I  25 килограмм нь 13100 байсан бол 10500  болж хямдарчээ. Гурилын үнэ хямдарсан шалтгааныг худалдагчид  ургац сайн авсантай холбон тайлбарсан юм. Ер нь цаашдаа гурилын үнэ буурах хандлагатай байгааг худалдагчид онцолж байв.   Харин үүнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ буухгүй байгаад иргэд бухимдалтай байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж