Ц.Мөнхбаяр нарыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарыг шүүнэ

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш 09.30 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүх танхимд  шүүнэ. Энэ сарын 07-нд болох байсан шүүх хурал “Шүүгдэгчдийн нэг болох н.Төмөрбаатар дахин хагалгаанд орсон” гэдэг шалтгаанаар долоо хоногоор хойшлогдсон юм. н.Төмөрбаатар нь өнгөрсөн тавдугаар сарын 16-нд хэвлий тус газраа хутгалуулж, яаралтай мэс засалд орж байсан.

Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон ч мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан.

Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж