Тэд “Тусгаар тогтнолын ордон”-д зургадугаар сарын 1-нд 12.00, 14.00, 16.00 цагт, 2-нд 16.00 цагт тус тус Оросын хүүхдийн зохиолч В.Губиреавын "Их ид шидтэн" үлгэрийн орноор аялуулах юм.
Энэхүү жүжгийн найруулагчаар СУИС-ийн багш Б.Хишигзаяа ажилласан бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Батаа буюу Д.Баттөмөр, жүжигчин О.Дөлгөөн, Батук нар тоглох юм байна.
Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг бөгөөд үлгэрийн орноор аялсан бяцхан үзэгч бүрийг бэлэг хүлээж байгаа гэсэн шүү.
Сонирхуулахад, тэд энэ сарын 18-22-нд БНСУ-ын Масан хотод зохиогдсон Азийн орнуудын театрын их наадамд ардын аман зохиолоос сэдэвлэсэн “Эрт урьдын цагт” нэртэй бүтээлээр амжилттай оролцоод ирсэн юм.
Хоёр жил тутам зохиогддог уг наадамд найман орны жүжигчид өөрийн бүтээлээ толилуулжээ.