Хуулиудыг ямар ч хэлэлцүүлэггүйгээр баталж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Хуулиудыг ямар ч хэлэлцүүлэггүйгээр баталж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулиудыг ямар ч хэлэлцүүлэггүйгээр бөөндөн баталж байна. Ирцийн самбарт 41 гишүүн хуралдаанд ирсэн гэсэн мэдээ харагдаж байгаа ч танхимд түүнээс арай цөөн гишүүн сууж байгаа харагдав.

Дөнгөж сая нэгэн амьсгаагаар Инновацийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрун тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон унтгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан аваха тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын алыбан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэргийг бөөндөн баталлаа.

Хуулиудыг гишүүд 70-90 хувийн саналаар дэмжин баталж байгаа юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж