“Дорнод газрын тос” компани байгуулнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Нийгэм Мэдээ 2012-05-17Дорнод аймгийн Чойбалсан хотод төрийн өмчийн оролцоо 34 хувиас багагүй байхаар тооцон газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” компани байгуулахаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас шийдвэрлэлээ. Харин бусад хувийг эзэмших аж ахуйн нэгжийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг боловсруулан батлуулахыг Төрийн өмчийн хороонд даалгав. Үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийн төрийн эзэмшлийн хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох хувь хөрөнгө, Хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтээс гаргах боллоо. “Дорнод газрын тос” компани ашиглалтад орсноор газрын тос боловсруулан бүс нутгийн болон улсын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл