
Явж явж амьдрах гэдэг бол хэзээ нэг цагт үхнэ гэдгийг л ухаарах явдал. Хэзээ гэдэг нь ч гол биш. Гагцxүү амьдрал бол амьсгалж буй хором хормоор л өрнөж байдаг. Нэгэнт түүнийг ул үндэстэй ухаарчихвал үйл, үйлдэл бүхэн утга учиртай болж энэ олдсон нэгэн насаа утга төгөлдөр туулах болно.
Хэдий чинээ БИ үзэлтэй байна төдий чинээ муудсан төмс цуглуулах болно. Учир нь аливаа хар буруу сэтгэлийн үндэс ёзоор нь БИ, МИНИЙХ, МАНАЙХ гэсэн БИ-д төвлөрсөн минимхийлэн барих үзэл байдаг. Тэр намайг гомдоосон, тэр надаас илүү, тэдгээр юмс надад хэрэгтэй гэх мэтээр хэдий чинээ өөртөө хамаарлууж бодно төдий чинээ зовлонг өөртөө дуудаж, сэтгэлийн ариун байдлыг бохирдуулж, сэтгэлийн эрх чөлөөг боогдуулж байдаг.
Хэрэв сэтгэлд чинь ямархан ч байдлаар муу бодол үүссэн бай даруй устга, эс тэгвээс муу сэтгэл үүссэн тэр хормоос өөрөө өөрийгөө сүйтгэж эхэлнэ гэдгийг хэзээ ч битгий март.
Хэн нэгнээс муу үг сонсох, хэн нэгнээс муу үйлдэл учрах бүрд уурлах биш хөөрхий түүнийг гагцxүү өрөвддөг болжээ. Цэв цэвэрхэн тунгалаг шилэнд ямар ч дүрс түүгээрээ л харагддаг шиг тийм тунгалаг сэтгэлтэй болох юм сан.
Эргэн тойронд минь байгаа өөртэй минь сайн муу, хол ойрын ямар ч үйл барилдлагаар холбогдсон бай хамаагүй хүн бүхэнд хэлэх юмсан гэж хүсэж, уншсан харснаасаа ургуулан бодож явдаг хэсэг бодлын минь нэгээхэн хэсгээс…..