Цахилгаан машинууд өдөр тутмын хэрэглээнд

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Цахилгаан машинууд өдөр тутмын хэрэглээнд

Байгаль орчны бохирдлыг бууруулах үүднээс Япон улс цахилгаанаар ажиллагч тээврийн хэрэгслүүдийн үйлдвэрлэлийг дэмжиж байна. энэхүү моторт дугуйг гэртээ цэнэглэж болдог билээ. Бүрэн цахилгаанаар ажилладаг тул хөдөлгүүрийн чимээ, утаа гаргана гэж байхгүй. Энэ мэтийн моторт дугуй нь цагт 60 километр хүртэл хурдалж чадна.

Өөр олон оронд цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглэх туршилт хийгдэж байна. Харин Японд цахилгаан машин өдөр тутмын амьдралд дасал болжээ. Цахилгаан машин өргөн тархсны учир нь 1985 онд Японы компаний зохион бүтээсэн авсаархан литийн ион батерейгаар ажилладагт оршино. Дэлхий даяар ашиглагдах бүх батерейн бараг 60 хувийг Японд хийсэн байдаг.

Авсаархан бас цэнэг барих чадвар сайтай литийн ионы батерей нь хаа сайгүй хэрэглэгдэж байна. Видео камераас гар утас хүртэл бүгд л энэ төрлийн батерейг хэрэглэдэг. Энэхүү батерей нь улам л жижиг төсөрхөн болсоор байгаа билээ. Цахилгаан моторын хэмжээ мөн багассаар байгаа. Тиймээс цахилгаан тээврийн хэрэгслийн дотоод зай уужим болж ирэх юм. Япон даяар цахилгаан тээврийн хэрэгслийг 30 минутад бүрэн цэнэглэх газрууд бий болоод байгаа билээ.

Хөшүүргийг хөдөлгөх хүртэл Кабель холбоотой байж цахилгаан хэзээ ч үрэгдэхгүй юм. Тиймээс машин тэр чигтээ аадар бороонд норсон тохиолдолд ч ямар ч аюулгүй юм. цэнэглүүр дээрх мэдрэгч нь чийглэгийн хэмжээг хэмжиж байдаг болохоор гүйдэл гүйхээс автоматаар сэргийлдэг ажээ.

Чимээгүй цахилгаан моторт дугуй нь өглөөний сонин хүргэх ажилд тун тохиромжтой. Компаниуд шатахууны зардлаа хэмнэхийн тулд эдгээрийг ашиглах их дуртай байдаг.

“Олон үйлчлүүлэгчид чимээгүй моторт дугуй хэрэглэж байгаа бидэнд талархдаг. Өглөө эрт чимээ ихтэй моторын дуугаар сэрэхгүй болсондоо баяртай байгаа.” хэмээн сонин түгээгч нэгэн ярьж байна.

Та цахилгаан машинаа гэрийнхээ цахилгаан залгуураас цэнэглэж болно. 7 цаг цэнэглэсэн батерей 100 километр явахад ч хүрэлцэнэ. Бүрэн цэнэглэхэд шатахуун худалдаж авах үнэний дөнгөж 10 хувьд хүрэх зардал гаргана. Батерей нь мөн дугуйны эргэлтээр явах үедээ дахин цэнэглэгдэнэ.

Японд олон төрлийн алба амины машинууд цахилгаан хөдөлгүүртэй байх болжээ. Хүргэх үйлчилгээний олон машин цахилгаан болж, цахилгаан такси хүртэл гарч ирж байна. Япон дахь цахилгаан машины хэрэглээ өссөөр байгаа нь илүү байгальд хор нөлөөгүй нийгмийг цогцлооход туслах болно.

Эх сурвалж: http://ikecult.wordpress.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж