
Оролцогчид амилуулах суурь тусламж, осол гэмтэл, хордлого, цус алдалт, архинд донтох эмгэгийн үеийн эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхэд шаардагдах онолын мэдлэгийг олж авсан ба дадлагын хичээлийн явцад онолын мэдлэгээ баталгаажуулах олон хөтөлбөртэй биечлэн танилцжээ. Мөн сургалтын төгсгөлд эмнэлгийн анхны тусламжийн талаар сорил авахад мэдлэгийн дундаж түвшин 63 хувьтай буюу сургалтын өмнөх үеийнхээс 2 дахин өндөр гарсан нь сургалт үр дүнтэй болсныг харуулсан байна.
Д.Жаргал