Саяхан нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хурал болж, түүнд нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг очиж, тамга гардуулсан гэх мэдээлэл чих дэлсээд авсан ч үүнийг эх сурвалж няцаалаа. Учир нь дээрх хурлын үеэр Н.Алтанхуяг дарга дүүргийн намын даргад тамга гардуулах нь байтугай дээрх үйл явдалд очих завгүй явсан аж. Харин нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын удирдлагад тамга гардуулжээ гэх мэдээлэл тарсан нь сонгуулийн үйл явц ойртож буйг далимдуулан “сенсаци” тарьж, Ардчилсан намынхан хоорондоо тамга тэмдгээ булаацалдан хоёр даргатай болсон юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлэх гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Нэгэн үе тус дүүрэг дэх Ардчилсан нам хоёр даргатай болоод байсан ч нийслэлийн Ардчилсан намын даргаар Г.Түвдэндорж томилогдсоноор, хоёр удирдлагатай болоод байсан энэ мэт газрууд нэг даргатай болж, бие беиндээ хүндэтгэлтэй хандан нэг эвэнд оруулсан бөгөөд энэхүү бат бэх холбоо одоо хэр нь хадгалагдаж буй ажээ.
Г.Дарь