Уоррен Баффет хорт хавдартай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Уоррен Баффет хорт хавдартай болжээ

Хөрөнгө оруулагч Уоррен Баффет түрүү булчирхайн хорт хавдраар өвчилжээ.
Тэрбээр Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сангийнхаа удирдах
ажилтнуудад ил захидал явуулан энэ талаараа мэдэгдсэн байна. 81 настай
Баффет хорт хавдартай ч гэсэн одоохондоо амь насанд нь аюул учраагүй
байгаа, бие тэнхээ хэвийн гэж бичсэн байсан гэнэ. Тэрбээр хоёр сар
үргэлжлэх курс эмчилгээг долдугаар сарын дунд үеэс эхлүүлэхээр болсон
аж. Түүний хорт хавдартай болсон гэдэг нь энэ сарын 11-нд өгсөн ердийн
шинжилгээгээр илэрчээ. У.Баффет нь дэлхийн хамгийн одтой хөрөнгө
оруулагч гэж тооцогддог бөгөөд хүмүүнлэгийн үйлсэд их хэмжээний хөрөнгө
зарцуулдаг юм. Тэрбээр хөрөнгөнийхөө 90 хувийг хүмүүнлэгийн үйлсэд
зарцуулах гэрээслэлийг бичсэн билээ.

Х.Сайхан
http://www.mminfo.mn/    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж