Рэппер Dr Dre, Snoop Dogg өнгөрсөн ням гаригт Коачелла хөгжим, урлагийн наадмын үеэр рэппер Tupac Shakur-ыг амьдаар дуулуулсан гэнэ. Рэпперүүд Tupac Shakur-ын хит болж байсан дуунуудаас үзэгчидтэй хамт дуулж, түүнийг визуаль эффектээр тайзнаа амьд сэрүүн мэт харуулжээ. Рэппер Tupac Shakur 1996 онд 25 настайдаа толгойдоо буудуулж нас барсан билээ. Наадмын үеэр “Tupac Shakur”-ыг тайзнаа дахин гарч ирж, "Hail Mary" болон "2 of Amerikaz Most Wanted" дуунуудаа дуулахад үзэгчид нүдэндээ итгээгүй гэнэ. Рэпперүүд визуаль эффектээр тайзнаа Eminem-ээр "I Need A Doctor", "Forget About Dre", Dr Dre-ээр "Till I Collapse", 50 Cent-ээр "In Da Club” зэрэг дуунуудыг дуулуулжээ. Коачелла хөгжмийн наадмын үеэр рэпперүүд өнгөрсөн онд зуурдаар нас барсан Nate Dogg-ын дурсгалыг хүндэтгэж "Ain"t No Fun," дууг нь үзэгчидтэй хамтран дуулсан байна. Наадмын хамгийн сонин содон үзэгчдийн дунд дуучин Usher, Холливудын жүжигчин Жерард Батлер, баян өв залгамжлагч Парис Хилтон нар байсан гэнэ.
Н.Энх