
Харин Ховд аймгийн цагдаагийн газар нь төв гудамжиндаа байрладаг цахим самбартаа иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд өргөнөөр оролцох, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Олон нийт-цагдааг хамтын ажиллагаа” хөтөлбөрт нэгдэхийг уриалсан мэдээ мэдээлэл байрлуулсан байна. Мөн Ховд, Эко, Некст телевизүүдээр ЦЕГ, ХЗДХЯ-ны хамтарсан “Аюулгүй амар тайван амьдрах орчинг бүрдүүлэх үйлст орон нутгийн иргэдийн оролцоох хэрхэн бүрдүүлэх, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг төлөвшүүлэх”, “Аюулгүй орчин түүнийг бүүрдүүлэх арга зам”, “Олон нийт-цагдаа хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдол” сэдэвт видео хичээлүүдийг иргэд олон нийтэд тогтмол сурталчилж байгаа талаар Нийгмийн хэв журам хамгаалах газраас мэдээллээ.