Орон сууцны хороололд тийрэлтэт онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Орон сууцны хороололд тийрэлтэт онгоц осолджээ

АНУ-ын F-18 тийрэлтэт онгоц Виржиниа эргийн ойролцоох оршин суугчдын хороололд осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц өчигдөр 12.00 цагийн орчимд осолдсон бөгөөд нисэх бүрэлдэхүүний хоёр ажилтныг эсэн мэнд гаргасан байна. Тэднээс гадна онгоцонд байсан хэд хэдэн хүн шарх авснаас эмнэлэгт хүргэгджээ. Нэг хүн ямар нэг гэмтэл аваагүй аж. Албаныхны тогтоосноор онгоцыг жолоодож явсан хүмүүс нь дадлагажигч, багш хоёр байсан аж.Онгоцонд байсан хүмүүс хөнгөн бэртэл авсан учраас албаныхан энэ ослыг хүнд аваар, азгүй явдал хэмээн тодорхойлохгүй байгаа авч цаашид яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байгаагаа илэрхийлжээ. Магадгүй нутгийн оршин суугчид энэ осолд өртсөн байгаад тогтоогдоогүй байж болзошгүй хэмээн үзэж байна. Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Леон Панетта твиттертээ “Виржиниа арлын орчимд нарийн хяналт шалгалт явуулна, энэ осолтой холбоотой гэмтсэн, амь үрэгдсэн хүн байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн бичсэн байна.Орон нутгийн албаныхны мэдээлснээр онгоцон дахь түлш, шатахуун орон сууцны орчим ихээр асгарснаас эхлээд оршин суугчдад нөлөөлөл багагүй байна гэдгийг хэлсэн юм.Нутгийн оршин суугчид сүйрсэн онгоцны зураг, бичлэгийг авч, олон нийтийн сүлжээ, вэбсайт дээр тавьж байжээ.Онгоц осолдсон хороололд нийтдээ 40 гаруй орон сууц байдаг бөгөөд цагдаа нар бүгдийг нь аюулгүйн хамгаалалтад авсан байв.

Б.ЗОЛ

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж