Аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ, Хангал сум болон Хялганат тосгонд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын пост ажиллуулж эхэлжээ.
Энэхүү постыг байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль хамгаалагчид дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20 хүртэлх хугацаанд зохион байгуулж, ойд зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавин, ойд түлээ мод бэлтгэх, зарим дагалдах зүйл түүж ашиглах явдал нэлээд байгааг таслан зогсооно. Тухайлбал саяхан Тэшиг суманд түймэр гарч Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын хил залгаа нутгийг хамарсан нь самар түүж явсан иргэдийн хайхрамжгүй үйл ажиллагаанаас болжээ.
Б.Саран