”Одоогийн хууль бодит байдал дээр хэрэгжих боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

”Одоогийн хууль бодит байдал дээр хэрэгжих боломжгүй”

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Д.Улаанхүүгээс Донорын хуулийн өөрчлөлтийн талаар тодрууллаа.

-Донорын хуульд өөрч­­­лөлт оруулах ямар шалтгаан байна. Санхүү­жилтийг нь төр хариуцна гэсэн атлаа хэрхэх талаар тодорхойгүй орхисон гэж та нэгэн хэлэлцүүлгийн үеэр  ярьж байсан шүү дээ?

-Нэгдүгээрт санхүүжилтийн асуудлыг нэг мөр шийдэх шаардлага бий. Донор цуглуулах ажилтай холбоотой сургалт, сурталчилгааг төр хариуцна гэсэн заалт одоогийн хуульд байгаа ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Энэ нь хууль журмууд өөр хоорондоо уялдаа холбоогүй байдагтай холбоотой юм. Тухайлбал, төрөөс санхүүжинэ гэдэг ойлголтыг “Эрүүл мэндийг дэмжих сангаас” гэж тодотгосон байгаа. Гэтэл Эрүүл мэндийг дэмжих сангийнх нь дүрэмд энэ чиглэлээр хөрөнгө гаргах тухай заалтыг тусгаж өгөөгүй байх жишээтэй.

-Хэлэлцүүлгийн үеэр хөн­­дөгдөөгүй өөр ямар өөрч­лөлт байна?

-Хуульд өөрчлөлт оруулс­наар донороос гадна эрхтэн шил­жүүлэн суулгах тухай асуудлыг эрх зүйн хүрээнд шийднэ, Мөн энэ мэт бэрхшээлийг шийдэхээс гадна донор болох хүсэлтэй байгууллага, иргэдийн оролцоог дэмжих тал дээр нэлээд дэвшил гарах юм. Түүнчлэн донор болсон хүмүүсийг урамшуулж, алдаршуулах ажлыг нэлээд идэвхжүүлэх шаардлага бий. Энд зөвхөн урамшуулах тухай ч бус, хариуцлагын асуудал давхар яригдаж байгаа. Жишээ нь, цэргийн анги, их сургуулийн оюутнууд хамт олноороо донор болъё гэж байхад дарга, удирдах албан тушаалтан хориглосон байвал тэдэнд ямар хариуцлага хүлээлгэхийг тодорхой болгох шаардлагатай. Энэ бүхнийг хуу­лийн өөрчлөлтөд тусгасан байгаа.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж