Аймгийн аварга волейболчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Аймгийн аварга волейболчид тодорлоо

Увс аймгийн Улаангом хотноо Монголын бүх ард түмний спортын 13-р их наадмын Волейболын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрчээ. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 190 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж  самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй волейболын нэгдүгээр байрыг Б.Ням-Осор ахлагчтай аймгийн МХГ, хоёрдугаар байрыг Р.Баттулга ахлагчтай Цогцолбор нэгдүгээр сургууль, гуравдугаар байрыг Ж.Тойвгоо ахлагчтай Цогцолбор хоёрдугаар сургууль, дөрөвдүгээр байрыг Б.Батсүх ахлагчтай Сагил сумын баг тамирчид тус тус эзэлсэн байна. Харин эмэгтэй волейболчдын нэгдүгээр байрыг П.Сарантуяа ахлагчтай Улаангом коллеж, хоёрдугаар байрыг Б.Оюун ахлагчтай Хяргас сум, гуравдугаар байрыг  Ц.Ганчимэг ахлагчтай Нэгдсэн эмнэлэг, дөрөвдүгээр байрыг Д.Батсайхан дасгалжуулагчтай Завхан сумын баг тамирчид эзэлжээ. Аймгийн аваргад шалгарсан багууд ирэх сар буюу дөрөвдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Улаангом хотноо болох Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа эхлээд байгаа гэнэ.

                                                                                                                                     Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж