УИХ-ын дэд дарга тойргоо зориноХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Улс төр Мэдээ 2012-03-20УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймгуудад тус бүр ажиллаж байгаа бол УИХ-ын дэд дарга Н.Энхболд маргааш Төв аймгийг зорихоор болжээ. Тэрбээр тойрогтоо гурав хоногийн хугацаанд ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоолуудыг иргэдэд таниулж мөн санал бодлыг нь сонсох юм байна. УИХ-ын дэд дарга Н.Энхболд тойргоо зорьсноор УИХ-ын удирдлагуудын хувьд үндсэндээ бүгд эзгүй байх аж. Учир нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү мөн гадаадад ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс хуулийн төсөл санаачилсан гишүүдийн хувьд хэд хоногтоо хүлээзнэж, УИХ-ын дарга болоод дэд дарга нарыг иртэл хүлээхээс аргагүй бололтой.Г.ДАРЬХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл