Зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай хамтран ажиллана

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс нийслэл, дүүргийн хүн амын 30-60 гаруй хувийг хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангадаг хүнсний зах, худалдааны төвүүдийн захирлуудтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Хамтран ажиллах чиглэл”-ээ тодорхойлон баталгаажууллаа.

Сар шинийн баяраар нэмэлт автобусаар үйлчилнэ

XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна.

Хилийн боомтууд амарна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор 2017 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын  1-ний өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр ажиллахгүй.

ДОХ-ын халдвар 15-тай хүүхэд авсан нь үнэн гэв

2017 онд ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. ДЭМБ, ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан олон улсад тооцоолол хийдэг спектрум тооцооллоор нийт 484 хүн халдвартай байх магадлалтай юм.

Лукакугийн төлөө 75 сая фунт төлөхөд бэлэн

Италийн алдарт “Милан” клуб ирэх зун Английн “Эвертон” клубын довтлогч Ромелу Лукакуг авахаар оролдож байгаа билээ. Тэгэхдээ Бельги эрийн төлөө 75 сая фунт төлөхөд бэлэн байгаа аж. Лукакугийн агент Мино Райола түүнийг “Эвертон”-тай гэрээгээ сунгана хэмжээн мэдэгдчихээд байгаа. Өдгөө 23 настай довтлогч энэ улиралд премьер лигийн 24 тоглолтод оролцож, 16 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгчихөөд байгаа билээ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж