“Дахиад нэг явъя” нэг, хоёр, гурав.. хэмээн удирдаач дохиход хар өнгийн хувцсаар жигдэрсэн хөгжимчид нэгэн зэрэг тоглоно. Ард түмний сэтгэлд хоногшиж, зүрх сэтгэлийг огшоосон “Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, “Манан” бүтээлийн дээжис ар араасаа эгшиглэх аж.