Суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шаравыг нутагт нь хөдөөлүүллээ | News.MN

Суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шаравыг нутагт нь хөдөөлүүллээ

Суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шаравыг нутагт нь хөдөөлүүллээ

Суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шаравыг нутагт нь хөдөөлүүллээ

Монголын суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шарав агсныг өнөөдөр /2019.07.22/ өглөө 04.30-05.30 цагийн хооронд эцсийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирсэн байлаа. Талийгаачийг төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нутаглуулах ажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав 2019 оны долдугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын ард түмэн, хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиосон билээ.

Б.Шарав 1985 онд "Замбуу тивийн наран" магтуугаар"Азийн хөгжмийн VII индэр" симпозиумын шилдэг бүтээлийн шагнал, 1988 онд II симфониор ЗХУ-ын Ленинград хотноо болсон Энх тайвны төлөө хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагнал, 1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал тус тус хүртжээ.

Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж "Сэрсэн тал", "II симфони" бүтээлүүдэд нь 1992 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис Хаан одон, 2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээсэн байна.

Б.Шарав агсны авьяас билиг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

аа 2019-07-22 202.55.191.205

таньруу нүүж явна чинь хангалын хөгжим

Avatar

Зочин 2019-07-22 50.226.17.98

Ум мани бадме хум, Ум мани бадме хум, Ум мани бадме хум, Ум мани бадме хум, Ум мани бадме хум, Ум мани бадме хум, Ум мани бадме хум. Хойд насандаа бид нартаа иргэн төрөөрөө

Avatar

Зочин 2019-07-22 203.52.102.58

ajil yavdald ni garch bga ene buh zardaltai duih mungu ene huniig emchleh baisan bh da

Avatar

Байды 2019-07-22 202.126.88.178

Ум мани бад ми хум

Avatar

Хотын залуу 2019-07-22 43.228.131.110

1992 онд билүү дээ энэ аугаа хүний хөгжмийн бүтээлийн танилцуулгыг Англи хэл рүү орчуулж өгч байлаа. Хүнийг их багаг гэлгүй сайхан харьцлаг хүн байсан. ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА энэ бүтээлийг нь Монголчууд мартахгүй ээ лав.

Avatar

Зочин 2019-07-22 202.21.120.242

hangal

Avatar

Bat 2019-07-22 202.55.191.130

Um mani badme hum

Avatar

Зочин 2019-07-22 64.119.26.202

Hegen gaihamshigt od hawallaa

Avatar

Mgl 2019-07-22 202.179.27.107

Um ma ni bad mi hum.
Augaa buguud engiin saikhan hun bsan daa

Avatar

Хархүү 2019-07-22 202.9.43.115

Дөнгөж консеватори төгсөөд анх 1-р сургуульд хөгжмийн багшаар ирж байж билээ. Хичээл гэж дандаа дэвэн дэлхийн том том хөгжмийнзохиолчдын намтрыг л их ярьж өгдөг хүн байсан. Билнийг сонгодог хөгжимд дуртай, сонсдог, ойлгодог болчихоосой л гэж тэгж байсан байх даа зайлуул. Нөгөө "хөгжмийн түүх"-ээ яриад унахаар нь нойрмоглож суугаад алгадуулж л явлаа багшдаа. Одоо бодоход хөгжмийн энэ агуу бурханы алганы амтыг үзсэн азтай л хүн юм даа би. Ум маани бад мэ хум.

Avatar

Зочин 2019-07-22 159.28.222.234

RIP shaagii ah

Avatar

Эрдэнэ 2019-07-22 103.57.94.174

Үнэхээр сайхан хөгжим зохиосон хүн.

Avatar

аи 2019-07-22 64.119.27.86

Нэгэн од харавлаа. Тэнгэрийн оронд амар тайван байг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж