Баригдаж буй орон сууцны барилгын 15 давхраас барилгын материал унаж хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй бичлэг цахим хуудаст тавигдсан. Энэ бичлэгийн дагуу бид тухайн барилга дээр очиж холбогдох албаныхнаас мэдээлэл авахыг хүссэн ч мэдээлэл өгөх хүн олдсонгүй.