Хүний аминд заналхийлсэн "Uptown Vista”-д хариуцлага тооцох уу? | News.MN

Хүний аминд заналхийлсэн "Uptown Vista”-д хариуцлага тооцох уу?

Хүний аминд заналхийлсэн "Uptown Vista”-д хариуцлага тооцох уу?

Хүний аминд заналхийлсэн "Uptown Vista”-д хариуцлага тооцох уу?

Баригдаж буй орон сууцны барилгын 15 давхраас барилгын материал унаж хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй бичлэг цахим хуудаст тавигдсан. Энэ бичлэгийн дагуу бид тухайн барилга дээр очиж холбогдох албаныхнаас мэдээлэл авахыг хүссэн ч мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тиймээс бид ойролцоох хотхонуудын оршин суугчдаас болон тухайн камерын дүрс бичлэг хадгалагдсан СӨХ-ноос мэдээллийг авлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт шаардлагыг баримтлаагүйгээс уг осол гарсан бөгөөд бичлэгт гарч буй үйл явдал одоогоос долоо хоногийн өмнө болжээ. Тодруулбал, осол 2022 оны аравдугаар сарын 19-ны 19:10 цагт гарсан байна.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Uptown Vista” апартментийн барилгын ажил өнгөрсөн жил эхэлсэн бөгөөд 2023 онд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Цар тахлын хугацаанд зогсоод байсан барилгын ажил энэ зунаас эрчимжиж, ондоо багтаж ашиглалтад оруулахыг зорьсноос хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/ хангахгүйгээр ажил үүргээ явуулсан байх гэдгийг ойролцоох оршин суугчид хэлсэн юм. Хэрэв тус барилга ХАБ хангасан бол санамсаргүй ослын үед дээд давхраас унасан панер бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байсан.

БАРИЛГЫН МАТЕРИАЛ УНАСАН МАШИН ТУХАЙН КОМПАНИЙН УСНЫ МАШИН БАЙЖЭЭ

Барилгын материал өндрөөс унаж буй бичлэгт  нэг хүн азаар машинаасаа амжиж гарч байгаа явц харагддаг. Тэгвэл тухайн хүн тус барилгын компанийн усны машины жолооч байжээ. Угтаа бол тус машины дээрээс барилгын материал унаж байх үед хэдэн ч хүний амь насанд эрсдэл учруулах боломжтой байсан гэсэн үг. Учир нь тус барилгын хооронд байх замаар явган болон машинтай иргэд олноор зорчдог байна.

Цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газраас бичлэг цахим хуудаст тавигдсаны дараа тухайн барилгын компанийн хүмүүсээс мэдүүлэг авчээ.

Одоогоор ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд оршин суугчдын зүгээс Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлт гэх нэрийдлээр гэр хорооллын дунд орон сууцны барилгыг ихээр төлөвлөж байна гэдгийг хэлж байв. Мөн шинээр баригдаж буй байрнуудын дунд дэд бүтэц огт шийдэгдээгүй, зураг төсөл байхгүй, зай талбай ч байхгүй байхад нийслэлээс барилга барих зөвшөөрөл олгож байгаад гомдолтой байгаагаа хэллээ.

Хамгийн гол нь шинэ орон сууцны хотхон баригдаж байгаа ч тус дүүргийн есдүгээр хороонд улсын нэг ч цэцэрлэг байхгүйгээс гадна ганцхан IV сургууль байдаг. Үүнээс болоод хүмүүс хүүхдээ харьяа хороондоо сургаж чадахгүй байгааг онцлов.

Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй бусдын эд хөрөнгө, амь насанд аюул учруулж буй барилгын ажлуудад яаралтай хяналт тавихыг хүссэн юм.

ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ҮЕД АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАХ ХАМГИЙН ЧУХАЛ

Нийтийн эзэмшлийн зам талбайтай ойр, оршин суугчид байнга хөдөлгөөнтэй байдаг байршилд барилга барьж буй тохиолдолд хамгаалалт бэхэлгээ, тусгаарлах хашааг заавал барьсан байна гэж заасан. Мөн барилгын давхраас шалтгаалж хамгаалалтын бэхэлгээ, тор зэргийг зориулалт, стандартын дагуу татаж, кран ажил явуулж байх үед зориулалтын бэхэлгээг сайтар шалгахыг холбогдох журамд үүрэг болгосон байдаг. Тухайлбал, барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журамд тусгаснаар:

  • 2.1.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг захиалагч, гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ
  • 2.2.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг барилгын ажлын зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаатай нь уялдуулж, хангах талаар дараах баримт бичигт тусгана
  • 2.2.1.цогцолбор барилга болон хороолол, хотхоны хувьд барилгын зохион байгуулалтын төсөлд
  • 2.2.2.тухайлсан барилгын хувьд ажил гүйцэтгэх төсөлд.
  • 2.3.Энэ журмын 2.2.1-т заасан баримт бичигт үндэслэн цогцолбор барилга болон хороолол, хотхоны “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг захиалагч боловсруулж батална
  • 2.4.Энэ журмын 2.2.2-т заасан тухайлсан барилгын “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг гүйцэтгэгч боловсруулж, захиалагчтай хамтран батална гэжээ.

Харин “Uptown Vista” апартментийн барилгын ажлын явцад эдгээр дүрэм журмыг хангаагүй нь ажиглагдаж байв.

Ганцхан жишээ бол ойролцоох байрнуудын оршин суугчдын зорчих хэсгийн талбайд аюулгүй байдлыг хангаж саравч, бэхэлгээг хийгээгүй явдал. Мөн барилгын ажил явагдаж байгаа давхрын хэсэгт хамгаалалт байхгүйгээс барилгын материал унасан. Унахдаа ганц панер биш олон панер унаж, ойролцоох байрны зогсоолын хажуугийн төмрийг хугалсан зэргийг дурдаж болно. Гэвч тухайн осол гарсны дараа ч тухайн барилгын компани аюулгүй байдлыг хангах тал дээр огт анхаарал тавиагүй байна.

Татан буугдсан МХЕГ-ын алба хэлтсүүд яам дээрээ очсон юм бол уг асуудлыг Барилга хот байгуулалтын яамнаас хянаж, шалгах ёстой.

Гэвч тус яаманд одоогоор мэргэжлийн хяналтын хэлтэс гэж гаргаагүй байна гэх хариулт өгсөн юм. Тэгвэл ХАБ хангаагүй барилгад хэн хяналт тавих вэ?

https://www.facebook.com/news.mn.agency/videos/930250871695991

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-26 64.119.18.187

Одоо маш яаралтай Ардын Хянан Шалгах Хороог байгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-26 159.48.55.44

Ямар юмаа хийж доогуур нь явж байсан юм?

Avatar

ЗОЧИН 2022-10-26 139.5.219.180

МОНГОЛД ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭ. ӨМНӨ НЬ ХҮНИЙ ДЭЭРЭЭС ЮМ УНААД ХҮН АЛСАН НУРААНА ГЭЭД БАЙСАН БАРИЛГУУД ХААНА БАЙНА. БҮГД Л БАРИГДЧИХСАН БАЙГАА БИЗ ДЭ. ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ЮМ БЭ. ХЭСЭГ НУРААНА ЗОГСООЛОО ГЭЖ БАЙГААД МАРТАГДУУЛЖ ХЭДЭН ЖИЛ БОЛООД БАРЬНА БИЗ. ДЭ. МОНГОЛД ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ.

Avatar

Зочин 2022-10-26 188.162.254.69

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-26 202.21.105.204

Бодлогоор хангах ёстой Барилга, хот байгуулалтын яам юу хийж байна вэ? Өдөр бүр шахуу л бараг янз бүрийн осол аваар гарч эрдэнэт хүний амь нас эрсддэг боллоо. Энэ бүр жирийн үзэгдэл мэт боллоо ш дээ. Махан толгой Мөнхбаатар, тендерчин Магнайсүрэн, намчин Золбоо за тэгээд газар, хэлтсийн дарга нар нь гэж мөн л таарсан бүтэхгүй нөхдүүд. Барилгын салбар энэ 4 жил бол элгээрээ хэвтсэн шүү. Харин яамны энэ хэдэн нөхдүүд бол хагарталаа баяжсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж