MҮЭХ-ноос мэдээлэл хийнэХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Нийтлэл 2012-01-16Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэр нефть болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх юм байна. Шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан МҮЭХ-ны бүх гишүүн байгууллагаас “Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээ яаралтай хийхгүй бол орон даяар тэмцэл өрнүүлнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм. Тэд шаардлагынхаа хариуг өнгөрсөн баасан гариг хүртэл хүлээсэн ч Засгийн газар тэдний шаардлагад дорвитой хариулт өгөөгүй байгаа аж. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр МҮЭХ-ноос дээрх асуудалтай холбогдуулан ямар шийдвэр гаргасан талаараа мэдээлэх юм байна.С.СүрэнХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа11 цагийн өмнө