MҮЭХ-ноос мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.16-нд нийтлэгдсэн

MҮЭХ-ноос мэдээлэл хийнэ

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэр нефть болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх юм байна. Шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан МҮЭХ-ны бүх гишүүн байгууллагаас “Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээ яаралтай хийхгүй бол орон даяар тэмцэл өрнүүлнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм. Тэд шаардлагынхаа хариуг өнгөрсөн баасан гариг хүртэл хүлээсэн ч Засгийн газар тэдний шаардлагад дорвитой хариулт өгөөгүй байгаа аж. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр МҮЭХ-ноос дээрх асуудалтай холбогдуулан ямар шийдвэр гаргасан талаараа мэдээлэх юм байна.

С.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж