Хугацаа нь дууссан шар айраг худалджээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Дэд бүтэц 2011-12-21Баянзүрх дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чежү трейдинг” компани агуулахдаа 1.5, 2.5 литрийн савлагаатай “Толстяк” нэртэй шар айрагны дуусах хугацааг нь өөрчлөн, “Нарантуул” захын дэргэдэх бөөний төвүүдээр худалдаж байжээ. Тус компанийн агуулахад хугацаа нь дууссан 9400 орчим литр шар айраг байсан бололтой. “Чежү трейдинг” компанийнхан тусгай уусмалаар үйлдвэрлэсэн он, сарыг арилгаж, шинээр огноо тавьж худалдаалж байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Агуулахад байсан хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг хурааж авсан байна. Тус компанийн захи рал Г.Гэсэржавыг Эрүү гийн хуулийн 172 ду гаар зүйлд заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээг дэхүүн худалдсан ” гэх үндэслэлээр шалгахаар болсон байна.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл