Ингэхдээ хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч нарт хамааралтай нэлээн эерэг горимын санал гишүүдээс дэмжлэг хүлээлээ. Тодруулж хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аливаа обьектыг барьж байгуулах шатанд шинэ он гарахад үлдэгдэл хөрөнгийг зарцуулж дуусаагүй байхад шууд татдаг. Төсвийн тодотголоор хөрөнгийг дахиж суулгах гэсээр байтал цаг хугацаа алдаж, барилга цаг хугацаандаа ашиглалтад орж чадахгүй байх, мөн хөрөнгө мөнгө дутагдсанаас ажил хэвийн үргэлжлэх боломжгүйд хүрэхийн зэрэгцээ чанаргүй обьект баригдах гээд олон сөрөг үр дагавар дагуулдаг тул оны төгсгөлд хөрөнгийг татахгүйгээр шинэ оныхоо гуравдугаар сарын 31-нийг хүртэл хөрөнгийг нь шууд олгодог байхаар Төсвийн тухай хуульд нэмж заалт оруулж өглөө. Энэ асуудал Төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх шатанд дэмжлэг хүлээвэл энэ оны төвшинд ажил нь хэвийн үргэлжилж байгаа гүйцэтгэгч нарын хувьд хөрөнгөө татуулна гэж айлтгүй болох болж байна.
Баригдаж буй обьектын хөрөнгө оруулалтыг татахгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар болж шийдвэрлэлээ.
Г.Дарь