Хойд солонгос цэргүүдийг дайны талбарт дахин илгээжээ

Хуучирсан мэдээ: 2025.02.28-нд нийтлэгдсэн

Хойд солонгос цэргүүдийг дайны талбарт дахин илгээжээ

Хойд солонгос цэргүүдийг дайны талбарт дахин илгээжээ

Хойд Солонгос улс өнгөрсөн онд Оросын баруун фронтын Курск мужид 11 мянга орчим цэргээ байршуулсан. Тэд их хэмжээний хохирол амссан тул нэгдүгээр сарын дунд үеэс хойш байлдааны ажиллагаанд оролцоогүй гэх мэдээлэл бий. Албаныхны тооцоолсноор Хойд Солонгосын 3000 орчим цэрэг амиа алдаж, 2700 орчим нь шархаджээ.

Тэгвэл Хойд Солонгос улс Оросын Украины эсрэг дайныг дэмжихийн тулд дахин цэрэг илгээсэн бололтой гэж Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг Пүрэв гаригт мэдэгдлээ. Мөн саяхан байршуулсан цэргүүдийн тоо хараахан тодорхой болоогүй байна гэв.

Үндэсний тагнуулын алба хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “Сар орчмын хугацаанд нам жим байсны эцэст хоёрдугаар сарын эхний долоо хоногоос эхлэн Хойд Солонгосын цэргийг Курскийн фронтын бүс нутагт байршуулсан. Хэдэн цэрэг гэдгийг нь шалгаж байна” гэжээ.

Нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд Хойд Солонгосын 1000-3000 цэргийг Оросын ачааны хөлөг онгоц болон цэргийн нисэх онгоцоор дамжуулан Курск руу зөөвөрлөсөн гэсэн мэдээлэл үүний өмнөхөн гараад байв. Мөн Өмнөд Солонгосын цэргийн албаныхан Хойд Солонгос энэ онд Орост 1000 гаруй цэрэг нэмж илгээх шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж