Фукушимагийн байдал тогтвортой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Фукушимагийн байдал тогтвортой боллоо

Японы Ерөнхий Сайд Ёшихико Нода Фукушимагийн атомын цахилгаан станцын цөмийн реакторуудын байдал тогтворжсон талаар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн талаар ВВС мэдээлэв.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигийн цохилтоос атомын цахилгаан станцын хөргөлтийн системд эвдрэл гарсан юм. Эвдрэлийн улмаас цацраг идэвхт бодис гадагшилж, мянга мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Ёшихико Нодагийн мэдэгдлээр станцын "cold shutdown" нөхцөл байдал уг станцын үйл ажиллагааг тогтвортой байгааг гэрчилж байгаа аж. Гэхдээ байдал бүрэн тогтвортой болохын тулд хэдэн арван жил шаардагдна гэж Японы Засгийн Газар хэллээ. Учир нь станцын эргэн тойронд 20 км газарт онцгой байдал тогтоогоод байна.

Ёшихико Нода хэлэхдээ цөмийн реакторуудын "cold shutdown" нөхцөл нь ослын байдлыг ардаа орхиж чадсаныг гэрчилж байгаа юм гэжээ. Цөмийн реакторуудыг тогтворжуулах оролдлогоос одоо аль болох аюулгүй болгохоор ажиллаж байна гээд гэхдээ ажил дуусаагүй гэж тэрээ нэмж хэллээ.

Японы Засгийн Газар реакторуудыг cold shutdown байдлыг энэ оны эцсээр бий болгоно гэж мэдэгдэж байсан юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж