НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төслөөс “Гамшгийн эрсдлийг бууруулах түншлэл хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний семинарыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулах ажээ. Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл нь эрсдлийг бууруулах үйл ажиллагааг нэгтгэх, энэ талаар хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгах, дүн шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж гаргах, талуудын хооронд зохицуулалт хийж, зөвлөлийн дэргэд эрсдлийг бууруулах санг бий болгож ажиллах юм байна. Швейцарийн Женев хотноо болсон гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар чуулганаас “Маргаашийн аюулгүй байдлын төлөө өнөөдөр хөрөнгө оруулалцгаая-Орон нутгийн үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” гэсэн уриалга гарсан ба Үндэсний зөвлөлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго, ач холбогдолтой нийцэж байгаа аж. Семинарт төрийн болон төрийн бус байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагын төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцох юм байна.
О.Сэргэлэн