
Өнөөдөр тус холбооны хурлын танхимд “Тариаланч залуучуудын сургалт зөвлөгөөн”-ийг Хөдөө аж ахуй, шинжлэх ухааны академийн инноваци технологи дамжуулах төвтэй хамтран зохион байгуулж байна. Сургалтанд нийслэлийн бүх дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр аймгийн тариалан эрхлэдэг залуус оролцох аж. Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Ногоон хувьсгал” хөтөлбөр болон “Монгол төмс” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх юм.
П.Наран