
Хөрөнгө оруулалтын Blackstone Group компанийн гүйцэтгэх захирал Стефан Шварцман “Засгийн газрын зардал бага байх тусам улсын эдийн засгийн өсөлт хурдацтай болохыг дахин сануулмаар байна. Ингэж чадсан улс орнууд олон усын зах зээлээс илүү хождог” хэмээжээ. БРИКС-ийн орнуудаас ОХУ-ын Засгийн газрын зардал хамгийн өндөр байгаа юм. Москвагийн санхүүгийн төв болохын тулд хууль эрх зүйн сайн бааз, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой гэж JPMorgan Chase компанийн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал Жеймс Даймон мэдэгджээ.
"Хэрвээ дэлхийн санхүүгийн төв байгуулна гэж бодож байгаа бол шүүмжлэлийг сайн сонсож, санхүүгийн маш хүчтэй бодлого явуулах хэрэгтэй"-г тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. "Орос нь өргөн уудам нутагтай, томоохон эдийн засагтай учир олон улсын хүчирхэг санхүүгийн төв байгуулах чадвартай" гэсэн өөдрөг дүгнэлтээр энэ удаагийн чуулга уулзалт өндөрлөжээ.
Э.Од